Ган

Ган бол цогцолбор шинжийг өөрт агуулсан, удаан хугацаагаар үргэлжилэх, нийгэм, эдийн засаг, байгалийн ноцтой бөгөөд өргөн хүрээний асуудлыг дагуулах байгалийн гамшигт үзэгдэл юм. Ган нь байгалийн бусад гамшигтай харьцуулахад хамгийн их олон хүний амь амьдралыг эрсдүүлдэг, хүн амын шилжилт хөдөлгөөний үүсгэдэг үзэгдэл. НҮБ-аас мэдээлж буйгаар 2025 он гэхэд дэлхийн хэмжээнд 1,8 тэрбум хүн усны гачаалд орж, дэлхийн 2/3 нь усны дутагдалтай нөхцөлд амьдрах эрсдэл нүүрлээд байгаа аж.

Өнөөдрийг хүртэл хийгдсэн судалгааны дүнгээр 2050 он гэхэд дэлхийн усны хэрэгцээ өнөөгийнхөөс 50 хувиар нэмэгдэх хандлагатай байна. Хүн ам өсөн нэмэгдэхтэй холбоотойгоор усны хэрэгцээ улам бүр өсөх бөгөөд хэдийн доройтсон газар нутагт амьдрах ард иргэдэд энэ нь илүү их хүндрэлийг дагуулна. Иймд усны гачаал бол хорин нэг дүгээр зууны хамгийн чухал асуудал болж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас хэвлүүлсэн Дэлхийн эрсдлийн тайланд дурьдсанаар “усны хямрал” нь ирэх арван жилийн хамгийн чухал эрсдэл. Тиймээс ч Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад устай холбоотой бие даасан зорилт, түүнийг хэрэгжүүлэх зорилгуудыг тодорхойлсон байна.

Ган болон усны гачаал нь байгалийн бусад гамшиг дотроос урт болон хугацаанд эдийн засаг болон байгалийн үр дагавар авчирдаг, хоёрдогч болон гуравдагч нөлөө ихтэйгээр бусад байгалийн гамшигаас ялгардаг. Эдгээр нөлөөллийг бууруулахын тулд хүн амын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, байгаль орчны чанар болон экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн гангийн нөлөөг бууруулах  тогтолцоог бий болгох шаардлагатай бөгөөд энэ нь эргээд ус хэрэглэгч, ус хангагч болон бусад оролцогч талуудын оролцоотой тодорхойлогдох учиртай.  Гангийн нөлөөг бууруулах аливаа үйл ажиллагаа нь гангийн урьдчилан сэргийлэх болон мониторингийн тогтолцоо, эмзэг байдал болон эрсдлийн үнэлгээ,  усны эх ба адаг дахь ус хэрэглээ хоорондын уялдаа, ус ба газар ашиглалт хоорондын холбоо, ганд өртөмтгий бүс нутгийн ард иргэдийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх зэрэг олон талт ажлыг өөрт хамруулна.

Гангийн нөлөөг бууруулахад газар болон усны нөөцийн тогтвортой менежментийг бүрдүүлэх нь чухал юм.  Ус хуримтлуулах, усны нөөцийг хамгаалахад газрыг эрүүл, доройтлоос ангид байлгах ь чухал үүрэгтэй бөгөөд гангийн нөлөөг бууруулах үйл ажиллагааны салшгүй хэсг нь болно. Гангийн үр нөлөөг бууруулахад улс орнууд өөрийн хэмжээнд эрсдлийн үнэлгээнд суурилсан урьдчилан мэдээлэх болон мониторингийн тогтолцоог бүрдүүлэх, ганд өртөмтгийн байдлын үнэлгээг боловсруулах, эрсдлийг бууруулах арга хэмжээ зэргийг ат дараатай төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай.