Тогтвортой хөгжлийн зорилтууд

Эрүүл бүтээмжит газар нь хүн төрөлхтний өмнө тулгамдаад буй олон асуудлын шийдэл болж чадна. Эх газар дээрхи амьдралын аюулгүй байдлыг хангаснаар Эх дэлхийн амьдралыг хангаж болно. Иймд хүн бүр ирээдүйд эрүүл, бүтээмжит суурь нөөцийг бүрдүүлэхэд хүчээл зүтгэлтэй хандахыг чухалчилна.

Эрүүл, бүтээмжи газрыг бий болгосноор тогтвортой хөгжлийн зарим зорилтуудыг гүйцэлдүүлэхэд чухал үр нөлөө авчирна. Иймд газрын доройтлыг тэглэх болдого, арга хэмжээ нь бүхэлдээ Тогтвортой хөгжлийг хангах хөдөлгүүр юм.

Хүн бүрт боломж олгох:

Бидний ирээдүйн эдийн засгийн хөгжил, цэцэглэлт, хүмүүний сайн сайхан бид өөрийн ажлын орчныг хамгаалж, хадгалж, сайжруулж чадаж байгаа эсэхээс ихээхэн хамаарна. Одоо доройтсонд тооцогдож буй 2 тэрбум га газар болон эх газрын экосистемүүд бүхэлдээ ногоон эдийн засгийг бодитоор хэрэгжүүлж ажлын байр, туршлага солилцох, ядуурлыг бууруулах чиглэлд их ахиц гаргах боломжийг олгоно. Үүнээс гадна энэ нь жендерийн эрх тэгш харилцаа, нөөцийн тэгш хуваарилалт зэрэг асуудалд эерэг нөлөө үзүүлэх юм.


Багаар илүү их илүү сайныг бүтээх:

Дэлхийн хэмжээнд 795 сая хүн тэжээлийн дутагдалтай хэмээн тооцогдож байгаа бөгөөд энэ нь газрын доройтол, хөрсний үржил шим буурах, усны зохисгүй хэрэглээ, ган болон биологийн олон янз байдлын хомсдол зэргээс шууд хамааралтай байх нь элбэг. Эх газрын нөөц баялгийн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлт нь хөдөө аж ахуйн сайжруулах, ялангуяа жижиг газар тариалан эрхлэгчид, хүнс үйлдвэрлэгчидэд чухал эерэг нөлөөтэй юм. Ингэснээр байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, хөдөө аж ахуйн эмзэг байдлыг бууруулж тэр чинээгээр хүмүүнй сайн сайхан амьдралд дэмжлэг үзүүлэх нь дамжиггүй.

Усны нөөцийг хангах:

Усны гачаал дэлхийн нийт хүн амйн 40 хувийн амьдрал ахуйг хөндөж байгаа бөгөөд цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байна. Усны нөөцийг үр ашигтай хэрэглэх газрын тогтвортой менежментийг хөгжүүлэх, усан орчныг нөхөн сэргээх зэрэг нь усны гачаалыг гэтлэх гол арга зам болно. Энэ нь цэнгэг ус, ариутгалын хүртээмжийг бүх нийтэд хүртээх зорилтод хөтлнө.


Түлш өгөх:

Уур амьсгалын өөрчлөлт нь бидэнд сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах чиглэлд эргэлт буцалтгүй ажиллахыг шаардаж байгаа. Тооцоогоор 2030 он гэхэд бараг 3 тэрбум хүн модны түлшнээс хамааралтай амьдарна гэж үзэж байна. Газар болон усны нөөцийн зохистой хэрэглээг хангах нь бүгдэнд найдвартай эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлнэ.


Байгальтай ажиллах нь:

2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын 60 хувь нь хот газар амьдарна. Иймээс хот болон хот орчмын орчныг зохистой төлөвлөх, нөөцийг бүрэн ашиглах, нийтэд нөөцийг хүртээмжтэй олгох зэрэг асуудлыг зохистой төлөвлөлтөөр бүрдүүлж болно. Хотын газрыг зохистой төлөвлөх нь эрүүл  орчныг бүрдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх давуу тал болно.


Газар ба уур амьсгал:

Газар ашиглалтын салбарын асуудалд зөв хандахгүйгээр уур амьсгалын дулаарлын хэм хэмжээг 2 градуст барих зорилтод хүрэхэд бэрх. Хий бага ялгаруулал хөдөө аж ахуй, газрын тогтвортой менежмент, хөдөө аж ахуйн ойжуулалт, экосистемийг нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагааг шат дараатай авч хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг 25 хувиар бууруулах боломж бий.