Уур амьсгалын өөрчлөлт

Уур амьсгалд газрын нөөц чухал нөлөөтэй. Доройтсон газрыг нөхөн сэргээх, газрын нөөцийг зохистой удирдан ашиглах зэрэг нь өнөөдөр дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, ялангуяа хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд ахиц авчирна гэж тооцогддог.

Доройтоод буй жкосистемүүдийн хэмжээнд хөрсийг нөхөн сэргээснээр жилд 3 тэрбум тонн нүүрс хүчний хийг шингээх боломжтой байна.

Дэлхийн хийн ялгаруулалтын 25 хувь нь газар ашиглалтаас улбаатай гэж үнэлэгддэг. Гэхдээ хий бага ялгаруулал хөдөө аж ахуй, газрын тогтвортой менежмент, хөдөө аж ахуйн ойжуулалт, экосистемийг нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагааг шат дараатай авч хэрэгжүүлснээр газар ашиглалтын салбараас ялгаруулж буй хийн хэмжээг бууруулах боломж бий.