Хүн амын аюулгүй байдал

Газрын доройтлоос сэргийлэх, доройтсон газрыг нөхөн сэргээх, газрын тогтвортой менежментийг нэвтрүүлэх болон газрын доройтлыг бууруулах бүхий л санал санаачлагыг өргөн хүрээнд авч хэрэгжүүлснээр хүн бүрийн аюулгүй байдлыг хангах, даван туулах чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.  

Цөлжилтийн хор уршигаар 2045 он гэхэд 135 сая хүн өөрийн эх нутгаас шилжин нүүх болно гэсэн тооцоог НҮБ-аас гаргаад байна.

Хүн ам нутгаа орхин дүрвэх асуудал олон талт хүчин зүйлээс хамаарах бөгөөд энд байгаль орчны асуудлаас улбаатай шилжилт хөдөлгөөнийг сүүлийн жилүүдэд илүү чухалчилан авч үзэх болод байгаа билээ. Нутгаасаа дүрвэж буй хүмүүсийн хувьд хамгийн тулгамдаж буй асуудал нь цэвэр усны хангамж, газрын доройтлоос улбаалан газар ашиглалтын уламжлалт арга хэлбэрүүд үнэ цэнэгүй болсон зэрэгт оршидог. Иймд газрыг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон газар ашиглалтын хэлбэрүүдийг хөгжүүлэх, усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх зэрэг нь улс орнуудын өмнө тулгамдаж буй аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл болж байна.