Бодлого

Цөлжилт, газрын доройтлыг бууруулах даян дэлхийн хэрэгцээ шаардлагыг Рио Де Жанейрогийн бага хурлаас тодорхойлсон байдаг. Энэхүү том үйл явдлын гол үр дүн нь 1994 онд батлагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвеци юм. Олон улсын хэлэлцээр болон энэхүү конвенци нь байгаль орчин ба хөгжлийн асуудлыг газрын тогтвортой менежментийг бүрдүүлэх замаар шийдвэрлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. 2008 онд батлагдсан Конвенцийн шинэ стратеги зорилтын хүрээнд “цөлжилт, газрын доройтлыг нөхөн сэргээх, гангийн нөлөөг бууруулах замаар ядуурлыг бууруулж, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад даян дэлхийн хамтын ажиллагааг өргөжүүлэх”-ийг чухалчлан заасан байдаг. 

Энэхүү конвенцийн бүхий л талууд конвенцийн нийтлэг зорилтын хүрээнд өөрийн орны цөлжилт, газрын доройтол, гангийн нөлөөг бууруулах үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан ажиллах үүргийг хүлээсэн байх бөгөөд тэрхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах эрхзүйн уян хатан орчин, салбар дундын хамтын ажиллагаа болон шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх өөрийн оронд тохирох хөшүүргүүдийг бүрдүүлэх үүргийг хүрээсэн байдаг. Толилуулан буй энэ хэсэгт бид НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн баримт бичиг болон манай оронд хэрэглэж буй бодлогын баримт бичгүүдийг оруулсан болно.