2018 фото зургийн уралдаан

2018 фото зургийн уралдаан

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн дэргэдэх Чадавхийн бэхжүүлэх сүлжээ (CBM) байгууллагаас та бүхний дунд 2018 фото зургийн уралдааныг зарлаж байгаадаа баяртай байна. Та дараах маягтыг бөглөж  уралдааны сэдэвт нийцэх бүтээлээ бидэнд ирүүлнэ үү. 

“Газрын доройтол таны амьдрал ахуйд нөлөлж байна уу? Тэгвэл та яаж нөлөөлж буйг бусдад харуулна уу!”

Ялагчид дараах шагналын эзэд болно. Үүнд:

• Нэгдүгээр байр 150 EUR;

• Хоёрдугаар байр 100 EUR;

• Гуравдугаар байр 75 EUR.

Үүнээс гадна удаах шилдэг арван зургийн эзэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн гарын бэлэг, мэдээллийн товхимлууд, сурталчилгааны материал болон Чадавхийг Бэхжүүлэх Сүлжээний лого бүхий футболка, нэрийн цүнх, НҮБ-ын ЦТК-ийн бүх хэвлэлийн материалыг өөрт агуулсан флаш диск зэргийн эзэн болно.

Уралдааны дүрэм:

  • Зөвхөн өөрийн гар утасыг ашиглан цөлжилт, газрын доройтол танд хэрхэн нөлөөлж буйн жишээг харуулсан зургийг явуулна.
  • Гэрэл зургийн уралдаанд оролцоход үнэ төлбөргүй!
  • Уралдаанд зөвхөн 18 нас хүрсэн хүн л оролцоно.
  • Энэ уралдаанд мэргэжлийн зурагчид оролцохгүй болно.
  • Уралдаанд ирүүлэх материал нь нэг фото зураг түүнийг дагалдсан текстээс бүрдэнэ.

Анхаарах зүйл! Уралдаанд материал хүргүүлэхдээ заавал бүртгүүлэх ёстой тул холбогдох асуулгыг бүрэн бөлөсний дараал манай Dropbox хаяганд материалыг оруулах эрх нээгдэнэ.

Гэрэл зурагт тавигдах шаардлага: Зураг JPEG, PNG, TIFF эсвэл BMP өргөтгөлтэй байж болох ба хамгийн багадаа 1024x1024 пиксель хэмжээтэй байна.

Тайлбар текстБогино гарчиг ба товч тайлбар нь 2000 тэмдэгт эсвэл 250 үгнээс дээшгүй байх ба НҮБ-ын албан ёсны хэл болох Англи, Франц, Орос, Испани хэл дээр байна.

Чухал өдрүүд:

  • Зургийг: 5 сарын 1-нээс6 сарын 22 хүртэл Германы Бонн хотын (GMT +2) цагаар 00:00 цаг хүртэл хүлээн авна.
  • Санал хураалтЧадавхийн Бэхжүүлэх Сүлжээний баг хамт олон урьдчилан 20 зургийг сонгон шалгаруулж тэдгээрээс нээлттэй санал хураалтын зарчимаар 6 сарын 26-аас 7 сарын 10 хүртэл онлайнаар авч ялагчийг тодорхойлно.

Та зургаа оруулахаас өмнө тэмцээний Дүрэм болон бүртгэлийн маягттай танилцана уу.

Амжилт!

Сэдэв: газар тариалан, хамтын оролцоо, чадавхийг бэхжүүлэх, цөлжилт, ган, хүрээлэн буй орчин, хүрээлэн буй орчны боловсрол, ойзүй, хүнсний аюулгүй байдал, газрын доройтол, ядуурлыг бууруулах, нөхөн сэргээлт, хөрс судлал, тогтвортой газар тариалан, газрын тогтвортой менежмент, усны менежмент