СУРАГЧДЫН ДУНД ЭССЭ БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДАЖ БАЙНА

 СУРАГЧДЫН ДУНД ЭССЭ БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДАЖ БАЙНА

Тогтвортой Амьдрах Итгэл (TSL) байгууллагаас дэлхийн бүх сургуулийн сурагчдад НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилт 15 буюу газар дээрхи амьдралыг хадгалах, тогтвортой удирдах ажлын хүрээнд хүүхэд, залуучуудын оруулах хувь нэмрийг тодорхойлж олон нийттэй санал бодлоо хуваалцах боломжийг олгож байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. Уралдаанд оролцохын тулд сургуулиуд юуны түрүүнд Аварга Багшаа бүртгүүлсэн байх ёстой.

Эссэ бичлэгийн урладаан нь бага болон дунд ангийн сурагчдад чиглэсэн бөгөөд Аварга багш, эцэг эхчүүд болон сургуулийн дэмжлэгийг авч болно.

Эссэн бичлэгийн уралдаанд оролцсон бүх сургуулиуд болон сурагчид, аварга багш нар, эцэг эхчүүд 2019 оны 7 сарын 8-12-нд Канад Улсын Бритиш Колумб мужид зохион байгуулагдах 2019 оны Олон Улсын Сургуулиудын Мэтгэлцээнд оролцох эрхтэй.

Уралдаан амжилттай оролцсон хүүхэд, аварга багш, эцэг эхийн төлөөлөл Тогтвортой Амьдрахын Итгэл байгууллагаас зохион байгуулах Олон Улсын Сургуулиудын Мэтгэлцээнд оролцох эрхээр шагнуулна.

 

ЧУХАЛ ӨДРҮҮД

  • 2018 оны 9 сар Аварга багш/Сургуулиуд TSL 2019  Эссэ бичлэгийн уралдаанд оролцох нээлттэй бүртгэл
  • 2018 оны 12 сарын 20 Эссэ болон Сургуулийн Тогтвортой Байдлын Сорилт сэдэвт видео материал хүлээн авах эцсийн хугацаа
  • 2019 оны 2 сарын 15 Эссэ бичлэгийн уралдааны шагналтнуудыг зарлах
  • 2019 оны 5 сарын 31 Сургуулиудын Мэтгэлцээн 2019 уралдаанд оролцох сургулиудын бүртгэл
  • 2019 оны 7 сарын 8-12 оны  Канад Улсын Бритиш Колумб мужид 2019 оны Олон Улсын Сургуулиудын Мэтгэлцээн зохион байгуулагдана

Холбоотой эх үүсвэр

Цөлжилтийн тухай танин мэдэхүйн булан

Цөлжилт дүрсээр