Олон улсын оюутны тэмцээн

Олон улсын оюутны тэмцээн

Ой модоо хайрлахыг бусдад сурган акшион камертай болоорой!

Дэлхийн эх газрын нийт талбайн гуравны нэг ойгоор бүрхэгдсэн төдийгүй ой мод нь амьтан, ургамлын төрөл зүйлийн 80 хувьд амьдрах орчныг бүрдүүлж өгдөг гэдгийг та мэдэх үү? Ой мод бидний болон эх дэлхий оршин тогтноход амин чухал үүргийг гүйцэтгэдэг. Тэдгээрээс товч дурьдвал ой мод нь хүнс тэжээлээр хангана, байгалийн ашигт нөөц болохын хувьд олон хүн ой модоос амьжиргаагаа залгуулдаг, ой нь цэвэр агаар, цэнгэг усаар хангана, ой мод нь биологийн төрөл зүйлийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэхийн сацуу хүлэмжийн хийг шингээх замаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад эерэг нөлөөтэй.

2019 оны Олон улсын ойн өдрийг “Ой ба боловсрол” сэдэв дор тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбоотойгоор 15-25 насны олон улсын оюутан залуусын дунд ой модны ач холбогдлыг бусдад таниулсан богино видео бүтээх уралдааныг зарлаж байна. Таны эргэн тойронд ургах ой мод ямар өвөрмөц шинжийг агуулсан бэ? Танд болон таны эргэн тойрныхонд энэ ой мод ямар ач холбогдолто вэ?

Таны бүтээсэн видеог НҮБ-ын ХХААБ-ын вэб хуудсаар түгээх бөгөөд цорын ганц ялагч нь акшион камерын эзэн болно!

Бүтээл ирүүлэх хугацаа 2019 оны 3 сарын 15.

Бүтээлээ хэрхэн хүргүүлэх вэ?

Бүтээлээ хүргүүлэхдээ доорхи энгийн 3 алхамыг хийнэ үү:

  1. Таныг хүрээлэн буй ой модны тухай богино видео (1-ээс доош минут үргэлжлэх) хийнэ. Видеог мэргэжлийн, мэргэжлийн бус (ухаалаг утас, таблет, видео камер) ямар ч төхөөрөмжөөр хийж болно. Видео бичлэгийн чанар HD болон стандарт байж болно. Аль аль стандартыг 2000 оноос хойш үйлдвэрлэгдсэн камер, ухаалаг төхөөрөмжүүд дэмжинэ.
  2. Өөрийн Youtube аккаунт-нд видеог хуулна. Эндээс аккаунт нээх зааварыг үзнэ үү. 
  3. IDF@fao.org хаягаар өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, оршин суух улсын нэр, өөрийн видеоны талаархи товч танилцуулга болон видеоны линкийг агуулсан товч захидал бичиж хүргүүлнэ.