Амьдрал Тэтгэгч Газар шагнал

Амьдрал Тэтгэгч Газар шагнал

Амьдрал Тэтгэгч Газар шагналыг анх БНСУ-д зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 10 дугаар бага хурлаас Чангвоны санаачлагын нэг хэсэг болгон гардуулж эхэлсэн. Энэхүү шагнал нь Тогтвортой Хөгжлийн Зорилт 15: “Эх газрын амьдрал”, түүн дотроо 15.3 дугаар зорилт болох Газрын доройтлыг тэглэх үйл ажиллагаанд дорвитой хувь нэмэр оруулсан хувь хүн, бүлэг хүн, албан байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагад тэдгээрийн шилдэг ба шинэлэг үйл ажиллагааг хүлээн зөвшөөрснийг илэрхийлэн олгогддог.

Амьдрал Тэтгэгч Газар 2019 шагналд
нэр дэвшүүлэхийг урьж байна

Амьдрал тэтгэгч газар 2019 шагналын сэдэв: НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН АРВАН ЖИЛҮҮД


Амьдрал Тэтгэгч Газар шагнал нь газрын доройтлыг тэглэх үйлсэд оруулсан хувь нэмэрийг үнэлж олгогддог шагнал юм. Шагналд хувь хүн, албан байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллага, бодлого боловсруулагч, иргэний нийгмийн төлөөл болон эрдэм шинжилгээний хүрээлэн, байгууллагыг нэр дэвшүүлж болно.

Олон улсын хамтын нийгэмлэг “ган, цөлжилт нь дэлхийн бүх л бүс нутагт илрэлээ олсон даян дэлхийн шийдвэрлэх асуудал мөн” болохыг хүлээн зөвшөөрөн 1994 онд Цөлжилттэй Тэмцэх конвенцийг баталсан.  Энэ жил тус Конвенцийн 25 жилийн ой тохиож байгаа төдийгүй энэ хугацаанд доройтсон газар нутгийг нөхөн сэргээж болох олон олон баримт нотолгоог бий болгож чадсан билээ.

НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенци 25 жилийнхээ ойг тэмдэглэж байгаатай холбогдуулан Амьдрал Тэтгэгч Газар 2019 шагналыг “Нөлөө үзүүлсэн арван жилүүд” сэдэв дор зохион байгуулж байна. Бид газрын доройтлыг тэглэх үйлсэд 25 ба түүнээс олон жил өөрчлөлт шинэчлэлийг хийж, газар, хүн ам, ард иргэд болон нийгэмд бүхэлд нь эерэг нөлөө үзүүлсэн хүчин чармайлтыг үнэлэн шагналыг олгох болно. 

Нэр дэвшүүлэх ба сонгон шалгаруулах үйл явц 
Нэр дэвшигчийн мэдээллийг онлайн маягт бөглөж эсвэл энэ маягтыг татан бөглөж 2019 оны 3 сарын 30-аас  өмнө L4L@unccd.int хаягаар хүргүүлнэ. Өөрөө өөрийгөө нэр дэвшүүлэх боломжгүй. Олон улсын шинжээчдээс бүрдэх сонгон шалгаруулах шүүгчийн бүрэлдэхүүн нэр дэвшигчдийг шүүн хэлэлцэж шагналтныг тодруулна. Шагналын эздийг 2019 оны 6 сарын 17-нд Турк Улсад тэмдэглэн өнгөрүүлэх Дэлхийн Цөлжилттэй Тэмцэх өдрөөр зарлана. 
 

Дэлгэрэнгүй мэдээллийг L4L@unccd.int хаягт хандана авна уу.