Газрын доройтлыг тэглэх үндэсний зорилт тодорхойлох ажил эхэллээ

Газрын доройтлыг тэглэх үндэсний зорилт тодорхойлох ажил эхэллээ

2030 он хүртэлхи тогтвортой хөгжлийн хэлэлцэх асуудлууд нь дэлхий нийтийг тогтвортой замд хөтлөх хамгийн зоригтой, том хэмжээний хүсэл эрмэлзлийг тодорхойлж буй билээ. Газрын доройтолгүй дэлхий болох зорилт нь энэхүү хэлэлцэх асуудлын гол тулгуур зорилт болж байгаа юм.

Өнөөдөр дэлхийн 100 гаруй орон Газрын Доройтлыг Тэглэх даян дэлхийн зорилтыг өөрийн орны нөхцөл байдалд тохируулан үйл ажиллагаа, хөгжлийн хөтөлбөрийн зорилго болгох амлалтыг аван ажиллаж байна. Эдгээр үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, өлсгөлөнг зогсоох, цэнгэг усны хүртээмж, ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон талын эерэг үр нөлөөг авчирна.

2017 оны 12 сарын 18-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын Үндэсий зорилт тодорхойлох эхлэлийн хурлыг БОАЖЯ, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Цөлжилтийн Судалгааны Салбар хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ хуралд БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, ШУА, их дээд сургуулийн төлөөлөл болон Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Ховд аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй донор байгууллагууд НҮБ-ын ХХ, АХБ, ДБ, ЩХА зэрэг байгууллагын төлөөөл оролцлоо. 

НҮБ-ын ЦТК-ийн Талуудын 12-р бага хурлаас ГДТ гэдгийг “цаг хугацаа, орон зайн экосистемийн хэмжээнд экосистемийн үүрэг, үйлчилгээг дэмжих, хүнс тэжээлийн аюулгүй байдлыг тогтвортой байлгах, улам сайжруулахад шаардлагатай газрын хэмжээ, чанар тогтмол байх төлөвийг ойлгоно” гэжээ.

ГДТ зорилт нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон түүнд дасан зохицох асуудалд чухал үр нөлөөтэй. Газрын доройтлоос урьдчилан сэргийлж, түүнийг нөхөн сэргээснээр хүлэмжийн хийг ялгаруулж буй доройтсон газруудыг шингээгч болгон хөрс, ургамал дахь нүүрстөрөгчийг нэмэгдүүлэх юм. Үүнээс гадна, ГДТ нь хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөнд эмзэг байдлыг бууруулах, тэдгээрт нэн хэрэгцээтэй экосистемийн үйлчилгээний хангамжийн эрсдэлийг бууруулж, сайжруулах явдал юм.