"Доройтсон газраас ногоон ландшафт хүртэл" Ирээдүйн Бодлого 2017 шагналтнууд

Ирээдүйн бодлого шагналыг Дэлхийн Ирээдүйн Зөвлөл (World Future Council) байгууллагаас жил бүр тодорхой сэдэв дор тухайн салбартаа амжилт олсон бодлогын баримт бичиг боловсруулагч, хэрэгжүүлэгчид гардуулдаг билээ. Тус байгууллагын захирал Александра Вандел НҮБ-ын Женева хот дахь байранд болсон уулзалтын үеэр "Бид энэ жил хамгийн сэтгэл түгшээсэн, чимээгүй явагдах мөн хэт дөвийлгөн яригддаггүй сэдвийг сонгосон. Энэ бол цөлжилт юм." "Шагналтнуудыг сонгоход маш хүндрэлтэй байссан 300 гаруй бодлогын баримт бичиг, бүгд л нэг өнцгөөөс харахад амжилттай хэрэгжсэн, бүгд л энэ асуудлыг бодитоор шийдэхэд чиглэсэн гэхдээ эдгээрээс бид нэг асуудлын шийдэл цогц үр дүн авчирсан тийм ч санаачлагуудыг сонгосон" гэж тэрээр цохон тэмдэглэв. 

Нэгдүгээр байр буюу алтан шагналыг Эфиопын Тигрэй мужийн санаачлага хүртсэн. Энэ нь Эфиопын үндэсний хөгжлийн стратегийг орон нутагт хэрэгжүүлэх бодит жишээ болж чадсан гэж сонгон шалгаруулагчид үзжээ. Хамтын хүчин чармайлт, сайн дурын хөдөлмөр эхлэлт, хүүхэд залуучуудын оролцоо ба ойлголцолын дүнд Тигрэйн тосгоныхон их том талбайг бүрэн нөхөн сэргээсэн төдийгүй тогтвортой хөдөө аж ахуйг эрхэлснээр эдийн засгийн эргэлтэнд эргүүлэн оруулж чаджээ. 

 

Хоёрдугаар байр буюу мөнгөн шагналыг Бразилийн Цистерн хөтөлбөр хүртжээ. Хөтөлбөр нь хамгийн энгийн хялбар аргаар ганд өртөмтгий бүс нутагт усны хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ хөтөлбөр нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн төдийгүй сайн дурын санаачлага байснаараа онцлог юм. Олон сая хүн энэхүү хөтөлбөрийн ачаар өөрийн усны хэрэгцээг тооцож чаддаг болж, өөрийн хөдөлмөрийн үр шимээр ашиг хүртэж, амьжиргаагаа дээшлүүлсэн байна. 

Хоёрдугаар байр буюу мөнгөн шагналыг БНХАУ-ын Цөлжилтөөс сэргийлэх, хяналт тавих хууль авлаа. Олон улсын байгаль орчны эрхзүйн түүхэнд цөлжилт, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн анхны хууль бөгөөд энэхүү баримт бичиг нь БНХАУ-ын хэмжээнд Цөлжиттэй Тэмцэх бүхий л үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлж өгдөг. Хуулийн , түүнийг дагалдах Үндэсний Хөтөлбөрийн гол зорилго нь доройтох эрсдэл өндөр газруудыг нөхөн сэргээх сайжруулах явдал юм.