2017 ОН: үйл явдлын товчоон

2017 ОН: үйл явдлын товчоон

Монгол Улсын Засгийн газар, цөлжилт, газрын доройтлын чиглэлд үйл ажиллагаа явуулах байгууллагуудын хувьд 2017 он их ажил ундарсан жил байсны зэрэгцээ олон шинэлэг хамтын ажиллагааны форматыг бий болгосон жил боллоо.

- 2017 оны 1 сараас Монгол Улс албан ёсоор НҮБ-ын ЦТК-иос хэрэгжүүлж буй Газрын Доройтлыг Тэглэх Үндэсний сайн дурын зорилт тодорхойлох хөтөлбөрт нэгдэв. Ингэснээр 2030 он хүртэл Монгол Улсаас газрын доройтолгүй болох чиглэлд хэрэгжих бодлого арга хэмжээний хөтөлбөртэй болох юм. 

- 2017 оны 9 сарын 6-16 хооронд БНХАУ-ын Ордос хотноо зохион байгуулсан НҮБ-ын ЦТК-ийн Талуудын 13-р Бага хурлаас нийтдээ 36 шийдвэр, нэг гэрээ болон 2018-2030 оны Стратщги Хөтөлбөр зэрэг томоохон баримт бичгүүдийг баталлаа.

- Нэг Гариг Чуулганы хүрээнд НҮБ-аас зохион байгуулсан нэг том үйл ажиллагаа нь Газрын Доройтлыг Тэглэх Сангийн нээлт байлаа. Энэ арга хэмжээнд 120 улсын тэргүүн оролцсон нь газар, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үйл хэрэг хир их ач холбогдолтой болохын илэрхийлэл болсон.

- Монгол Улс Газрын доройтлыг тэглье Facebook  хуудастай болсон. Удахгүй Твиттер хаягийг мөн нээн ажиллахаар зэхэж байна.