"Практик газарзүй ба XXI зууны асуудлууд" олон улсын хурал зохион байгуулагдана

ОХУ-ын ШУА-ийн Газарзүйн Хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан 2018 оны 6 сарын 4-6-ны хооронд "Практик газарзүй ба XXI зууны асуудлууд" сэдэвт олон улсын хурал зохион байгуулагдах гэж байна. Энэ хурал НҮБ-ын ЦТК-ийн 19/COP12 шийдвэрт заасан "шинжлэх ухааны мэдлэг, шийдэл, зөвлөмжийг шийдвэр гаргагчидад" хүргэх зорилтыг гүйцэлдүүлэх бас нэг том боломж гэж эрдэмтэн, судлаачид харж байгаа билээ. 

Өнгөрсөн хугцаанд ОХУ-ын Газарзүйн Хүрээлэн нь цөлжилт, газрын доройтол, гангийн судалгааны чиглэлд дорвитой ажил гүйцэтгэж ирсэн төдийгүй олон улсын томоохон төвүүдийн нэгд яах аргагүй тооцогдоно. Энэ уламмжлалыг даган 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, газрын доройтлыг тэглэх зорилт, бодлого болон хэрэгжилтийг хангах асуудлыг хөндсөн тусгай салбар хуралдааныг зохион байгуулах юм. 

Хурлын үеэр хэлэлцэх асуудалд:

  • - Ган, цөлжилт, газрын доройтлыг танин мэдэх нь
  • Газрын тогтвортой менежментийн туршлага: сургамж ба хөгжил
  • Газар ашиглалт ба газрын бүрхэвчийн өөрчлөлт: даяарчлалын асуудлууд
  • Өнгөрсөн, одоо, ирээдүйн уур амьсгалын нөхцөл дэх уур амьсгал - ургамал нөмрөгийн уялдаа
  • Геоморфологийн аюулт үзэгдлүүд
  • Агаар мандлын бүтцийг судлах нь зэрэг өргөн цар хүрээтэй сэдвүүд хамаарна. 

Хурлын талаархи нэмэлт мэдээллийг http://100igras.ru/en/index.php авна уу.

Илтгэлийн хураангуйг 2018 оны 3 сарын 1 хүртэл хүлээн авна. 

Нэмэлт мэдээллийг kust@igras.ru, gkust@yandex.com, igras100@igras.ru хаягаар холбогдон авна уу.