2018 оны Стогольмын Усны Шагналын эзэд тодорлоо

2018 оны Стогольмын Усны Шагналын эзэд тодорлоо

Дэлхийн Усны өдрөөр Щведийн Стокгольм хотноо Усны шагналын эздийг тодруулан хүндэтгэл үзүүллээ. Энэ жил энэхүү шагналыг Брюс Риттманн, Марк ван Луусдрехт нар хүртэж байгаа бөгөөд тэр ус болон бохир усыг цэвэршүүлэхэд микробиологийн технологийг амжилттай туршин гарган авсан байна. Тэдний боловсруулсан технологи нь хортой бохирдлыг уснаас ялган авах чадвартайгаас гадна бохир усыг цэвэршүүлэх зардлыг хэд дахин бууруулж чаджээ. Учир нь ус цэвэршүүлэхэд зарцуулах эрчим хүчний зардлыг багасгаж, химийн болон бусад бодисын агууламжийг дахин боловсруулах явцад сэргээх чадвартай болсон ажээ.

Эдгээр эрдэмтдийн анхдагч нь болсон судалгааны энэ салбар цаашид эрчим хүч хэмнэлттэй ус цэвэршүүлэх үйл явцыг нэмэгдүүлж, ус цэвэршүүлэх явцад хортой болон хүнд нэн шаардлагатай химийн бодис элементийн агууламжийг усанд нөхөн сэргээх боломжтой болохыг харуулж чадлаа. 

Профессор Риттманн өөрийн хэлсэн үгэндээ: "Бид одоо шинэ парадигмын өмнө тулаад ирлээ. Микробын тусламжтайгаар шинэ нөөцийг бий болгох боломжтойг бид бараг л баталчихлаа" гэж өөрийн бүтээлийг үнэлжээ. Профессор Марк ван Луусдрехт: "Энэхүү технологийн хүчээр ус цэвэршүүлэх үйл ажиллагаа эрчим хүчнээс хараат бус, харин ч эрчим хүч хэмнэлттэй болох бодит нөхцөл бүрдсэн. Ялангуяа дэлхийн хөгжиж буй улс орнуудад эрчим хүчний хүрэлцээ муу, доголдол их тул эрчим хүчээс хараат бус технологийг ихээр эрэлхийлдэг. Одоо бид бохир ус цэвэршүүлэх байгууламжуудыг эрчим хүч ашигладаггүй байхаас гадна өөрийн ажлын явцад эрчим хүч үйлдвэрлэдэг болгочихвол хичнээн их эерэг өөрчлөлт нийгэмд гарахыг төсөөлж байна уу?" гэж багцалсан юм. 

 

Стогольмын Усны Шагналыг жил бүр энэ салбарт дорвитой бүтээл туурвисан, эерэг нөлөө үзүүлсэн эрхэмд олгохоор Стокгольмын Усны Сангаас 1991 онд шийдвэрлэснээс хойш 18 жил болжээ. Энэ шагналын эзнээр Water Aid байгууллага, Стефан МакКаффрей, Шри Ланка Улсын Олон Улсын Усны Менежментийн Хүрээлэн, Такаши Асано зэрэг байгууллага, эрдэмтэд, хуульчид, улс төрчид хүртэж байжээ.