2018-2028 оныг Дэлхийн Ус Хамгаалах арван жилээр тунхаглалаа

2018-2028 оныг Дэлхийн Ус Хамгаалах арван жилээр тунхаглалаа

НҮБ-ын Нэгдсэн Чуулганы 72 дахь хуралдааны дарга эрхэмсэг ноён Мирослав Лайчак энэхүү үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бөгөөд НҮБ-ын Ерөнхий наийн бичгийн дарга Антонио Гутерриш болон бусад дээд хэмжээний оролцогчдын оролцоог хангах үүргийг хүлээсэн. Ус хамгаалах 10 жилийн 2018-2018 оны хооронд хэрэгжүүлэхээр болж байгаа бөгөөд түүний гол зорилго нь 2030 он хүртэл дэлхийн нийтээр хүрэхийг зорьж буй Тогтвортой Хөгжлийн зорилтуудыг хангахад оролцоо, хамтын ажиллагаа, хөгжлийн чиг хандлагыг нэмэгдүүлэх, нэн ялангуяа ус, усан орчин, тэдгээрийн хамгаалаллын асуудлыг бодлого, үйл ажиллагааны шинэ түвшинд авчирахад чиглэх ажээ. 

Ус хамгаалах 10 жилийн үйл ажиллагаа нь өмнө 2005-2015 онд хэрэгжсэн "Амьдрал тэтгэгч ус" 10 жилийн хөтөлбөрийн үйл хэргийг залгамжилах бөгөөд түүний үр дүнд илүү суурилах болохыг НҮБ-ын гишүүн орнууд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хэлэлцүүлгийн хүрээнд шинээр тодорхойлж буй 10 жилийн гол зорилго нь:

1. нийгэм, эдийн засаг, байгаль орчны нийтлэг зорилтуудыг хангахад усны нөөцийн нэгдсэн удирдлага болон тогтвортой хөгжлийг хангах;

2. устай холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үр дүнг дэлхий нийтэд сурталчилах;

3. олон улс, бүс нутаг, 2030 он хүртэл Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгасан устай холбоотой зорилтуудыг гүйцэлдүүлэхийн тулд бүх түвшний хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох зэрэгт оршино. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Энэхүү арван жилийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд болон гишүүн орнууд өөрийн үйл ажиллагааг санал болгох, нэг нэгдсэн хүчээр шийдвэрлэх шаардлага бий. Энэ өдрийг баталснаас хойш 3 хоногийн дараах хугацаанд БНХАУ, Финлянд, Израил, Япон, Сингапур, Таджикистан зэрэг нийт 6 улс орон өөрийн үйл ажиллагааны талаархи хөтөлбөрөө хүргүүлээд байна. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг шийдвэрээр НҮБ-ын Эдийн засаг ба Нийгмийн АсуудлынБайгууллага (DESA), Тогтвортой Хөгжлийн Байгууллага (DSD) нь арван жилийн үйл ажиллагаатай холбоотой НҮБ-ын гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлэхээр тогтсон байна. Ийнхүү тэс хоёр байгууллага НҮБ-ын Усны Байгууллагын дэмжлэгтэйгээр улс орон, бүс нутаг, даян дэлхийг хамрсан ус хамгаалах, усны нөөцийн тогтвортой байдлыг хангах бүхий л үйл ажиллагааг төлөвлөх, удирдан чиглүүлэх, гардан гүйцэтгэх үүргийг хүлээж байгаа бөгөөд ингэхдээ өмнөх 2005-2015 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнг харгалзан үзэхээр тогтлоо. 

Эх сурвалж: http://www.wateractiondecade.org