Шинэ бодлого

Газрын доройтлыг тэглэх нь

НҮБ-ын гишүүн улс бүр, ЦТК-ийн оролцогч тал бүр үндэсний онцлог болон тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх дэлхийн нийтийн чиг хандлагыг тусган өөрийн орны зорилтыг тодорхойлох үүрэг хүлээнэ. Өнөөдрийн байдлаар 108 улс газрын доройтлыг тэглэх өөрийн зорилтыг тодорхойлоод байна.

НҮБ-ын ЦТК нь Газрын доройтлыг тэглэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Засгийн газар хоорондын ажлын бүлэг (IWG) нь зорилтуудыг нарийвчлан тодорхойлох, зорилтыг хэрэгжүүлэх болон түүнд хяналт тавих бодит үйл ажиллагааны хувилбаруудыг тогтоох, нөөцийг бүрдүүлэх стратеги боловсруулах чиглэлд ажиллаж байна;
  • Газрын доройтлыг тэглэх хөтөлбөр нь нийт 14 улс оронд газрын доройтлыг тэглэх загвар төслүүд хэрэгжүүлж олон нийт болон хувийн хэвшлийн салбарт газрын доройтлыг тэглэх үйл ажиллагаанд техникийн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх ажлуудыг хэрэгжүүлж байна;
  • Газрын доройтлыг тэглэх сан байгуулах ажлыг санаачлаад байгаа бөгөөд ингэснээр газрын доройтлыг тэглэх стратегийг шинэчлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан хөрөнгө оруулалтын суурийг бүрдүүлж доройтсон газрыг нөхөн сэргээх том хэмжээний төслүүдийг санхүүжүүлэх, орон нутагт үр ашгаа өгөх дунд болон жижиг төслүүдийг санхүүжүүлэх боломж бүрдэх юм;
  • Хөрсний Манлайлал Академи төсөл нь мэдлэг солилцох ба сургалт явуулах платформыг бий болгоход чиглэсэн бөгөөд ингэснээр Газрын доройтлыг тэглэх зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай чадавхийг шийдвэр гаргагчдад өгөх юм.

НҮБ-ын ЦТК-ийн талууд төрөл бүрийн бодлого болон механизм ашиглан өөрийн орны түвшний зорилтуудыг тодорхойлсноор эцсийн дүндээ хувийн хэвшил болон тэдгээрийн орон нутагт явуулах үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх юм.

Мэдээж хэрэг юуны түрүүнд улс орнууд өөрийн газрын нөөцийг үнэлж, газар ашиглах төлөвлөгөөг боловсронгуй болгох замаар өөрийн хууль, зохицуулалтын баримт бичгүүдээ шинэчлэн газрын доройтлыг бууруулах, газрын тогтвортой менежментийг урамшуулах, газрыг нөхөн сэгээх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ нь цаашлаад бодлого, хууль эрхзүйг илүү үр дүнтэй хэлбэрт хувиргах, газрыг илүү зохистой ашиглах нөхцлийг бий болгоно.

Энгийн үгээр илэрхийлбэл газрын доройтлыг тэглэхийн үндсэн зорилго нь орон нутаг, бүс нутаг, үндэсний хэмжээнд эрүүл, бүтээмжит газрын нөөцийг (хөрс, ус, биологийн төрөл зүйл г.м.) сайжруулах, тэлэх явдал юм (UNCCD, 2014). Энэ нь 2 төрлийн үйл ажиллагаанаас бүрдэнэ:

  • Газрын Тогтвортой Менежмент ба нөхөн сэргээлт;
  • Экосистемийг сайжруулах.

НҮБ-ын ЦТК-ийн үзэж буйгаар газрын доройтлыг тэглэх нь дүйцүүлэх буюу нөхөн төлөх үйл ажиллагаа биш бөгөөд энэ төрлийн хамгааллын хэлбэрийг газрын доройтлыг улам нэмэгдүүлнэ гэж үзжээ. Газрын доройтлыг тэглэх ажлын зорилго нь хойшид доройтсон газрын талбайг нэмэгдэхээс сэргийлэх, газрын нөөц баялгийн бүтээмжийг нэмэгдүүлэх болон сайжруулах явдал юм.

БОДЛОГЫГ ХЭРХЭН ТЭЛЭХ ВЭ?

Газрын доройтолгүй эдийн засгийн орчин бүрдүүлэх нь их хэмжээний хөрөнгө оруулалт болон нээлттэй эрхзүйн зохицуулалтыг шаардана. Урамшууллын зөв тогтолцоог хөгжүүлснээр хувийн хэвшлийг өргөн хүрээтэй татан оролцуулж, энэ бодлогыг тэлж, тогтвортой хөгжлийг хангах боломж бүрдэх юм. Газрын доройтлыг тэглэх зорилтыг хангаж буй аж ахуйн нэгжүүдийн нэр хүндийг өсгөх, энэ үйл явцын хүрээнд анхдагч байхын давуу талыг бий болгосноор бизнесийн орчныг бүрэн татан оролцуулах боломжтой. Эерэг суурь нөхцлийг бий болгосноор холбогдох бизнесийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын эргэн төлөлт ч урт хугацаанд илүү ашиг авчирна гэж үздэг. Иймд дээр дурьдсан бүх нөхцлийг зохистой, хүртээмжтэй бүрдүүлснээр бусдад үлгэр дууриал болохоос гадна илүү таатай бодлогын орчин, илүү их хөрөнгө оруулалтын боломжууд бүрдэнэ.

Бизнес, олон нийт, хувь хөрөнгө оруулагчид болон бодлого тодорхойлогчид нэг зүгт нэгдэн ажиллаж чадвал газрын доройтлыг тэглэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа бүрэн хэрэгжинэ. Энэ нь урт хугацаанд тогтвортой бизнесийн загварыг бүрдүүлээд зогсохгүй санхүүгийн эргэн төлөлтийг нэмэгдүүлж хүнс тэжээл, ус, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ (The Global Mechanism, 2015).

Газрын доройтлыг тэглэх сан байгуулах санаачлага нь газрын доройтлыг тэглэх зорилтыг гүйцэлдүүлэх санхүүгийн хөшүүргийн нэг жишээ юм. НҮБ-ын ЦТК-ийн мэдлийн дор байгуулагдахаар зэхэж буй энэ сангийн гол зорилго нь зохион байгуулалттай бүтцийн хүрээнд газрын доройтлыг тэглэх бодлогыг тэлэх үйл явцад хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино. Даян дэлхийн энэ механизмыг үндэсний газрын доройтлыг тэглэх зорилт, үйл явцтай уялдуулснаар зорилтот санхүүжилт, өргөн хэмжээний хөрөнгө оруулалт, бүс нутгийн хамтын ажиллагааг тодорхой зохицуулалтын хүрээнд бий болгож жил бүр 12 сая га доройтсон газрыг бүтээмжит газар болгон нөхөн сэргээх боломжтой.

Үүний дор миний өөрт чинь өгсөн энэ жил гарсан “Газрын доройтлыг тэглэх зорилтыг үндэсний түвшинд хэрэгжүүлэх нь” нэртэй номмын pdf-ийг харуулкя.


Цөлжилт, газрын доройтол нийт 100 гаруй улс орны нутаг дэвсгэрт илрэлээ олж 1 тэрбум хүний амьдрал ахуйд нөлөөлж байна1. Жил бүр 12 сая га хөдөө аж ахуйн газар ганд нэрвэгдэн доройтож байна2. Дэлхийн хэмжээнд ажиглагдаж буй газрын доройтол, цөлжилтийн үйл явц нь уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, байгалийн нөөцийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ зэрэгтэй уялдан улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа тул нэн даруй, ихээхэн хүчин чармайлтаар түүнийг зогсоох шаардлага урган гарч байна.

Дэлгэрэнгүй ....

Цөлжилт, газрын доройтол нийт 100 гаруй улс орны нутаг дэвсгэрт илрэлээ олж 1 тэрбум хүний амьдрал ахуйд нөлөөлж байна1. Жил бүр 12 сая га хөдөө аж ахуйн газар ганд нэрвэгдэн доройтож байна2. Дэлхийн хэмжээнд ажиглагдаж буй газрын доройтол, цөлжилтийн үйл явц нь уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, байгалийн нөөцийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ зэрэгтэй уялдан улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа тул нэн даруй, ихээхэн хүчин чармайлтаар түүнийг зогсоох шаардлага урган гарч байна.

Дэлгэрэнгүй...