Танин Мэдэхүй

Жишээ судалгаа ном нь дунд сургуулийн бага ангийн багш нарт зориулан бичигдсэн
бөгөөд номны жишээ төслүүд нь НҮБ-ын Боловсрол,  Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага (ЮНЕСКО) болон Цөлжилттэй Тэмцэх Комиссоос, цөлжилтийн эсрэг амжилттай хэрэгжсэн төслүүдийг танилцуулах хүсэлт тавьсны дагуу НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Үндэсний Хороод болон цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Олон нийтийн байгууллагуудаас хариу  барьсан төслүүд энэ номонд орсон болно. НҮБ-ын “Байгаль Орчны “Гандуу нутгийг хамгаалах нь” хөтөлбөрийн хүрээнд шалгарсан төслүүдээс хоёр жишээ судалгаа энэхүү номонд орсон болно. Хүлээж авсан төслүүдээс шилдгийг нь сонгон шалгаруулах амаргүй ажил байсан ч, бид эцсийн шалгаруулалтад дэлхийн өнцөг булан бүрт болж буй цөлжилт, гангийн үндсэн шалтгаан, үр дагаврыг глобалчилсан байдлаар  илтгэн гаргаж тавьсан төслүүд шилэгдэж энэхүү эмхэтгэлд орлоо. 

Үргэлжлэл...

 

Цөлжилт нь байгаль, нийгэмд хоёуланд нь хамааралтай өргөн хүрээтэй асуудал юм. Энэ үйл явц нь байгаль орчны доройтол, байгалийн нөөцийн хомсдлыг үүсгэж улмаар ядуурал, өсгөлөнд хүргэнэ. Иймд цөлжилттэй тэмцэх нь ядуурлыг бууруулахад ач тустай. Хүн бүр боломжийн хэрээр цөлжилттэй тэмцэхэд оролцож чадах юм. Хүүхдүүд байгаль, хүрээлэн буй орчноо хайрлан, танин мэдэх онцгой сонирхолтой байдаг тул энэхүү бүх нийтийн тэмцлийн тэргүүн эгнээнд явж чадна. Иймд байгаль орчныг илүү ойлгон таних, зөв зүйтэй харьцаж сурахад нь туслах үүднээс боловсролын салбар тогтвортой хөгжлийн үзэл санааг хөхиүлэн дэмжиж байх учиртай юм. 

Үргэлжлэл...