Төсөл, хөтөлбөр

Цөлжилтийг сааруулах нь төсөл: Монгол улсын Засгийн газар 2007 онд цөлжилтийг сааруулахад дэмжлэг үзүүлэхийг Швейцарийн хөгжлийн агентлагаас хүссэний дагуу тус агентлагаас Цөлжилтийг сааруулах төсөл /ЦСТ/-ийг хэрэгжүүлж эхэлжээ.  ЦСТ нь цөлжилттэй тэмцэх үндэсний бодлого, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, дэмжих; Орон нутгийн чадавхийг бэхжүүлэх; Хүүхэд, залуусын байгаль орчны мэдлэг, боловсролыг сайжруулах, Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжин нэвтрүүлэх; Уламжлалт болон дэвшилтэт технологи, арга барилуудыг илрүүлж, олон нийтэд нээлттэй мэдээллийн сан бүрдүүлэх гэсэн хоорондоо нягт уялдаатай дөрвөн үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй 2007-2014 онд хэрэгжсэн юм. Нийт 13.5 сая Швейцарь франкийн төсөв бүхий энэ төсөл нь Монгол улс цөлжилттэй үр бүтээлтэй тэмцэх чадавхийг дэмжиж, гандуу хуурай бүс нутгийн ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилго агуулсан.


Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төсөл МОНГОЛД

Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд дэлхийн агаар мандлын жилийн дундаж температур 0.70С –аар дулаарсан байхад манай улсын хувьд 1940-2008 онд дунджаар 2.140С-аар дулаарсан нь дэлхийн дунджаас гурав дахин эрчимтэй байна.

Үргэлжлэл...

Ногоон Алт төсөл: Олон зууны туршид нүүдлийн мал аж ахуйн үндэс суурь болсоор ирсэн бэлчээрийн газар урьдын адил үржил шимтэй байхаа больжээ. Үүний гол шалтгаан нь бэлчээрийн талхагдал юм. Бэлчээрийн доройтолд байгаль, цаг уурын өөрчлөлтөөс гадна хүний хүчин зүйл ихээхэн нөлөө үзүүлж байна. Мал маллаж амьжиргаагаа залгуулдаг малчин өрхийн тоо 1990 онд 90 мянга байсан бол одоо 170 мянгад хүрч, хүн амын 1/3-тэй тэнцэх болсон нь 1990-ээд оны туршид улсын үйлдвэрийн газрууд дампуурч, олон хүн ажилгүй болсноос үүдэлтэй. 1990 оноос хойш гарсан нийгмийн өөрчлөлт, шинэчлэл бэлчээрт тавих хяналтыг зохицуулалтгүй болгож, нийтийн нөөцийг чөлөөтэй, дур зоргоор ашиглуулахад хүргэсэн юм. Хэт олон тооны малтай болж бэлчээрийн тэжээлийн төлөө өрсөлдөх болсон нь хөрс, өвс ургамал, усны нөөцөд хохирол учруулж бэлчээрийн чанар нь буурч, хомсдож байна. Үүний улмаас мах, ноосны чанар муудаж, малчдын орлого буурснаар малчид буурсан орлогоо малынхаа тоог өсгөх замаар нөхөх болов. Таван малчин өрхийн хоёр нь ядуу зүдүү амь зууж байгааг албан ёсны статистикийн мэдээ харуулж байна. Энэ байдал хэвээр үргэлжилбэл улам олон малчин өрхийг ядууралд түлхэн оруулж, үндэсний хүнсний аюулгүй байдлыг бусниулж, бэлчээрийн газрыг цөл болгон хувиргах болно.

Швейцарь болон Монгол улс 2004 оноос хойш ядуурлыг бууруулах, экологийн сөрөг өөрчлөлтийг багасгах чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэхүү үр бүтээлтэй харилцаа нь хөгжлийн цогц хөтөлбөр - Ногоон алт төслийн анхаарлын төвд байгаа бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлаг Монголын засгийн газрын яамд, ард түмэнтэй хамтран ажиллаж байгаагаар илэрч байна. Ногоон алт төсөл ШХА-ийн мал аж ахуй, зах зээл, цөлжилттэй холбоотой бусад төсөл, түүнчлэн Монголын засгийн газрын зорилт, зорилгыг уялдуулан зангидаж, хөдөөгийн амьжиргааны түвшин, малчдын хамтын нийгмлэгүүдийн үндэс суурь болсон бэлчээрийн газрыг тогтвортой ашиглахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна. "Ногоон алт" төсөл орлогыг нэмэгдүүлэхийн тулд бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ бэлчээрийн экологийн хязгаарлалтыг тэнцвэрт байдалд оруулан бэлчээрийг сэргээх малчдын амьжиргааны түвшний тогтвортой, уян хатан байдлыг хангах нөхцөл, чадавхийг Монголын иргэдэд бий болгохыг зорьж байгаа юм. Төсөл 2004 оноос эхлэн 3 үе шаттайгаар хэрэгжиж байна. Төслийн хүрээнд 2004 оноос хойш малчдын анхан шатны байгууллага болох бэлчээр ашиглагчдын бүлэг (БАХ) -үүдийг бэлчээрийн нөөцийг тогтвортой ашиглах, эдийн засгийн боломжийг сайжруулах чиглэлээр дэмжин ажиллаж ирсэн. 2014 оны байдлаар баруун бүсийн аймгуудын 96 суманд нийтдээ 53,000 малчин өрх буюу бүх малчин өрхийн 30 гаруй хувийг хамарсан 960 БАХ, малчдын 67 хоршоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Малчдын байгууллагын энэхүү системийг бэлчээрийн зохион байгуулалт, төлөвлөлтийг орон нутгийн төвшинд сайжруулах, малчдын оролцоог нэмэгдүүлэх чухал тогтолцоо хэмээн хүлээн зөвшөөрөх явдал Монгол Улсын Засгийн газрын төвшинд улам нэмэгдсээр байна.


Ногоон алт төсөл (2013-2016)

Дөчин таван сая толгой малтай мал аж ахуйн салбар Монгол Улсын үндэсний эдийн засгийн тулгуур салбар юм. Улсын хэмжээнд нийт 140 мянга  гаруй малчин өрх бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байна.

Дэлгэрэнгүй...

Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь төсөл: Газрын доройтол нь цөлжих үйл явцыг хурдасгаж, давтагдашгүй, өвөрмөц онцлог бүхий газар нутаг, экосистемийн бүрэн бүтэн байдал ба биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байгаагийн хувьд Монгол Улсад тулгарч буй хамгийн ноцтой байгаль орчны асуудал болоод байна. Нөөцийн хувьд газрын даац, бүтээмж буурч  байгаа нь тус улсын тэнцвэртэй, тогтвортой хөгжих хүчин чармайлт, бүтээмжид шууд нөлөөлж байна. Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын үр нөлөөгөөр хурдтай өсөж байна. 2014 оны 11 дүгээр сарын байдлаар уул уурхайн хайгуул хийх болон олборлох үйл ажиллагаанд нийт 2768 лиценз олгогдсон байсан нь 11.8 сая га талбай буюу Монгол Улсын нийт газар нутгийн 7.5 хувийг хамарч байна. Уул уурхайн хөгжил эргээд газар, усны нөөц, экосистемийн бүрэн бүтэн, уян хатан байдал, биологийн олон янз байдал болон малчдын амьжиргаанд цөөнгүй аюул учруулж байна. Монгол Улсын баруун бүсийн газар нутаг нь харьцангуй хөндөгдөөгүй бөгөөд дэлхийн ихэнхи бүсэд байхгүй экологийн олон хэв шинжийг агуулдаг тул нүүдлийн ан амьтад амьдрах, гол горхи байгалийн гольдролоороо урсах орчин нөхцөл бүрдсэн байна. Тус бүс нутгийн сийрэг ургасан өвс ногоо бүхий экосистем нь 38000 гаруй малчин өрхийг амьдрах орчин нөхцлөөр хангаж байна. Бусад хэсгийн газар нутагтай харьцуулахад тус бүс нутагт уул уурхай төдийлөн сайн хөгжөөгүй хэдий ч (2014 оны 11 дүгээр сарын байдлаар 393 хайгуул, олборлолтын лиценз олгогдсон байсан нь 2.6 сая га талбайг хамарч байна) цаашид эрчимтэй хөгжих хандлагатай байна. Иймд төслийн хүрээнд “Газрын доройтлыг бууруулах цогц арга хэмжээ болон дүйцүүлэн хамгааллыг газрын төлөвлөлт, менежментэд тусгах замаар баруун бүсийн уул, талархаг газар нутагт уул уурхайн үйл ажиллагааны үр дүнд учрах сөрөг нөлөөг бууруулах”-д Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх бөгөөд дараах хоёр бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд газар, усны нөөц, экосистемийн бүрэн бүтэн байдалд учрах аюулыг бууруулахын тулд газрын доройтлыг бууруулах цогц арга хэмжээ, дүйцүүлэн хамгааллыг үндэсний түвшинд уул уурхайн концессын төлөвлөлт, менежментийн тогтолцоонд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын Засгийн газар баруун бүсийн 41.5 сая га газар нутгийг ашиглах нэгдсэн төлөвлөгөөг экологийн бүс нутгийн үнэлгээнд тулгуурлан холбогдох талуудын оролцоотой хийх явдлыг баталгаажуулна.  Энэ хүрээнд шинжлэх ухааны үндэстэй сөрөг нөлөө бууруулах арга хэмжээг уул уурхайн концессын төлөвлөлт, аймгийн газар ашиглалтын төлөвлөгөө, менежментэд тусгах, экологийн хувьд үнэ цэнэтэй газруудыг уул уурхайн үйл ажиллагаанд өртөхгүй байх ажлуудыг хэрэгжүүлнэ.  Уул уурхайн сөрөг нөлөөг бууруулах, дүйцүүлэн хамгаалах ажлыг хэрэгжүүлэх холбогдох талууд, орон нутгийн засаг захиргааны институциональ болон хүний нөөцийн чадавхийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Чадавхийн үнэлгээний аргачлалын дагуу үнэлж, хөгжүүлнэ.

  • Хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд баруун бүсийн төслийн зорилтот газар нутгуудад газрын тогтвортой менежментийг цогцоор нь нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх замаар уул уурхайн үйл ажиллагаанд сөрөг нөлөө бууруулах цогц арга хэмжээ, дүйцүүлэн хамгааллыг хэрхэн ашиглахыг харуулж үлгэрлэнэ. Байгалийн нөөц ашигладаг үндсэн хэрэглэгчдийн хувьд хөдөөний малчид, тариаланчид болон орон нутгийн засаг захиргаа газрыг янз бүрийн зорилгоор ашигласнаас үүдэж газар доройтохоос сэргийлэх үүднээс газрын гадарга ашиглах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Тухайлбал, энэ хүрээнд газрын доройтлыг бууруулах цогц арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалах механизмын тэргүүн туршлагуудыг зорилтот газруудад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаар хэрэгжүүлж туршина. Газрын менежмент, дүйцүүлэн хамгаалах нэгдсэн механизмыг уул уурхайн концесс болон бусад газар ашиглах үйл ажиллагаа хамгийн их явагдаж буй газар нутгаас хамгийн багадаа 100,000 га талбайд нь хэрэгжүүлнэ. Тус бүс нутгийн газрын тогтвортой менежментийн үйл ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр газрыг нөхөн сэргээж, газрын доройтолд өртөх болон биологийн олон янз байдлаа алдах магадлалтай газар нутгийн хэмжээг бууруулж чадна.

Иймд төслийн хүрээнд уул уурхайн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахтай холбоотой бодлого, төлөвлөлт, эрх зүйн орчинг бэхжүүлэх, салбарын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх болон газрын гадарга төлөвлөлт, менежментийн чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулан чадавхижуулах ажлуудыг хэрэгжүүлнэ.

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН САНХҮҮЖИЛТИЙН САНААЧИЛГА 

Биологийн олон янз байдал гэдэг нь дэлхий дээрх амьд бие организм, тэдгээрийн генетикийн олон янз байдал,  шим ертөнц,  амьдрах орчин хоорондын хамаарал, харилцан шүтэлцлэлийн цогц тогтолцоо юм. Биологийн олон янз байдлын хамгийн чухал үнэт зүйл нь “экосистемийн үйлчилгээ”-г үзүүлдэгт оршдог.

Дэлгэрэнгүй...


“Ecosystem based adaptation approach to maintaining water security in critical water catchments in Mongolia” MON12/301 project 

Objective of the project lies in maintaining the water provisioning services supplied by mountains and steppe ecosystems by internalizing climate change risks within land and water resource management regimes.

Дэлгэрэнгүй...


“МОНГОЛ ОРНЫ БАРУУН БҮСЭД ГАЗРЫН ДОРОЙТОЛ, ХӨГЖЛИЙН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ, ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛЛЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ”  MON/16/301 ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8% нь цөлжилт, газрын доройтолд өртсөн. Үүнээс 35.3% нь сул, 25.9% нь дунд, 6.7% нь хүчтэй, 9.9% нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. 

Дэлгэрэнгүй...


Mongolia’s Managed Resource Protected Areas (MRPA) project 

The objective is to catalyze the strategic expansion of Mongolia’s protected area (PA) system through establishment of a network of community conservation areas covering under-represented terrestrial ecosystems.  It aims to achieve this objective through: 

Дэлгэрэнгүй...